Эрхэм хүндэт ивээн тэтгэгч танаа,

“Эмзүйн бодлого ба практик: Олон улсын хамтын ажиллагаа-Инновац” уриан дор зохион байгуулагдаж байгаа "The 5th JoPPP – Mongolia 2026" олон улсын эрдэм шинжилгээний хуралд ивээн тэтгэгчээр оролцохоор шийдсэн танд гүн талархал илэрхийлье.

Та манай ивээн тэтгэгчээр оролцож байгаа явдал бол монгол хүний хувиар дэлхийн эм зүй, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг билээ.

Та ивээн тэтгэгчээр оролцсоны үр дүнд дараах үнэ цэнийг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа билээ. Үүнд:
  • Дэлхийд нэр хүндтэй илтгэгчдийг энэхүү чуулганд оролцох боломжоор хангах
  • Салбарын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг олон нийтэд хүргэх илтгэлүүдийг амжилттай зохион байгуулах
  • Шинэ, шинэлэг стратегиудыг хуваалцаж, олон орны эрдэмтэн, судлаачдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Түүнчлэн, энэхүү хурлын ивээн тэтгэгч болсноор танай байгууллагын хувьд дараах давуу талууд бий болж байна:
  • Эм зүй, эрүүл мэндийн салбарын нөлөө бүхий манлайлагчдын дунд брэндийн нэр хүнд, танигдах байдлаа нэмэгдүүлэх
  • Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэлэг санаачилгыг олон улсын зочдод танилцуулах
  • Шинэ түншлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх 
  • Эм зүйн салбарт байгууллагынхаа нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх

Бидний хамтын ажиллагаа энэ чуулганыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй эмзүй, эрүүл мэндийн салбарын ирээдүйг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Тантай биечлэн уулзаж, хамтран ажиллах мөчийг бид тэсэн ядан хүлээж байна!
Нэмэлт мэдээлэл авах бол бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу: joppp2026@etugen.edu.mn

Ивээн тэтгэгчээр оролцох багцын дэлгэрэнгүй мэдээллийг доорхи холбоосоор үзнэ үү!

Хүндэтгэсэн,
“The 5th JoPPP – Mongolia 2026” хурлыг зохион байгуулах ажлын хэсэг,
Этүгэн Их Сургуулийн Ректор
Б. Батсэрээдэнэ