“Pharmaceutical Policy and Practice сэтгүүл (JoPPP)/” нь Шинэ Зеландын Оклендын их сургуульд 2008 онд эмзүйн бодлого, практикийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор үүсгэн байгуулагдсан. JoPPP нь Scopus, PubMed Central-д бүртгэлтэй, Q1 зэрэглэл бүхий, дэлхийн шилдэг эмзүйн сэтгүүлийн нэг ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) дэлхийн эмзүйн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй сэтгүүл хэмээн хүлээн зөвшөөрсөн.



Этүгэн их сургууль нь “2030 он гэхэд азийн шилдэг залуу 100 сургуулийн түвшинд хүрч, дараагийн 50 жилд дэлхийн шилдэг 100 сургуулийн түвшинд өрсөлдөнө” гэсэн алсын хараа, “Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болох хөгжих боломж олгогддог, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, нээлттэй, судалгааны, инновацив их сургууль болж хөгжих” гэсэн эрхэм зорилго, хөгжлийн стратегийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Этүгэн их сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдаж, үндэсний хэмжээнд 3 удаа магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар Эмзүй, Анагаах ухаан, Сувилахуй, Нүүр ам судлал, Инженер технологи, Хүмүүнлэгийн нийт 6 бүрэлдэхүүн сургууль, 10122 төгсөгч, 8000 гаруй суралцагч, 357 багш, судлаачидтай, бакалаврын 22 хөтөлбөр, магистр, докторын 10 хөтөлбөрөөр сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Этүгэн их сургуулийн 19 хөтөлбөр Монгол Улсад БМИҮЗ, олон улсад 9 хөтөлбөр ХБНГУ-ын ASIIN, 5 хөтөлбөр АНУ-ын ACBSP байгууллагаар тус тус магадлан итгэмжлэгдсэн. Сургуулийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийн (1) сургалт сурах орчинг олон улсын жишигт хүргэх, (2) эрдэм шинжилгээ, инновацийг олон улсын жишигт хүргэх, (3) үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломжийг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын хүрээнд 41 зорилт, 83 үндсэн чиглэл, 1288 үйл ажиллагаа, хүрэх үр дүнг 36 шалгуур үзүүлэлтээр тодорхойлон ажиллаж байна. Сургуулийн хөгжлийн зорилго, зорилтын хүрээнд 16 гаруй хөтөлбөрийг үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагаар, Бизнесийн удирдлагын 5 хөтөлбөрийг АНУ-ын ACBSP, Сувилахуй, Био-Анагаах, Анагаах ухаан, Нүүр ам судлал хөтөлбөрүүдийг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлсэн.Танилцуулга: Этүгэн их сургууль





Этүгэн их сургуулийн The Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)- тай хамтран зохион байгуулж буй "THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026" хуралд тавтай морилно уу!
Этүгэн Их Сургуулийн Ректор, доктор, профессор

Бид Та бүхнийг “Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)” сэтгүүлийн тав дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд халуун дотноор урьж байна.
Профессор , Хамтран зохион байгуулагч, “THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026” Ерөнхий редактор,
Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)

“ THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж буй эрхэм хүндэт зочид, судлаачид болон эм зүй, эрүүл мэндийн салбарын хүндэт мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, амар амгаланг тань айлтгая.
доктор, дэд профессор /Этүгэн их сургуулийн Эрдэм шинжилгээ, Инновац, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Хөтөлбөрийн ерөнхий хорооны дарга/
Чухал өдрүүд Алхам 1