“Pharmaceutical Policy and Practice сэтгүүл (JoPPP)/” нь Шинэ Зеландын Оклендын их сургуульд 2008 онд эмзүйн бодлого, практикийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор үүсгэн байгуулагдсан. JoPPP нь Scopus, PubMed Central-д бүртгэлтэй, Q1 зэрэглэл бүхий, дэлхийн шилдэг эмзүйн сэтгүүлийн нэг ба Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) дэлхийн эмзүйн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй сэтгүүл хэмээн хүлээн зөвшөөрсөн.


Эм зүйн бодлого ба практик олон улсын сэтгүүл (JoPPP)-ийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нь:

Эмзүйн бодлого, практик судалгааны өгүүлэл, илтгэл, сайн туршлагад үндэслэн  “5th JOPPP IMPACT MONGOLIA - 2026”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Монгол Улсад Этүгэн Их Сургуультай хамтран зохион байгуулна.

Танилцуулга: Этүгэн их сургууль

Этүгэн их сургууль нь “2030 он гэхэд азийн шилдэг залуу 100 сургуулийн түвшинд хүрч, дараагийн 50 жилд дэлхийн шилдэг 100 сургуулийн түвшинд өрсөлдөнө” гэсэн алсын хараа, “Хүн чанар, мэргэжлийн ур чадвараараа шилдэг нь болох хөгжих боломж олгогддог, үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх, нээлттэй, судалгааны, инновацив их сургууль болж хөгжих” гэсэн эрхэм зорилго, хөгжлийн стратегийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Doctor 1
Lecture hall

Этүгэн их сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдаж, үндэсний хэмжээнд 3 удаа магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага юм. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар Эмзүй, Анагаах ухаан, Сувилахуй, Нүүр ам судлал, Инженер технологи, Хүмүүнлэгийн нийт 6 бүрэлдэхүүн сургууль, 10122 төгсөгч, 8000 гаруй суралцагч, 357 багш, судлаачидтай, бакалаврын 22 хөтөлбөр, магистр, докторын 10 хөтөлбөрөөр сургалт, судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Этүгэн их сургуулийн 19 хөтөлбөр Монгол Улсад БМИҮЗ, олон улсад 9 хөтөлбөр ХБНГУ-ын ASIIN, 5 хөтөлбөр АНУ-ын ACBSP байгууллагаар тус тус магадлан итгэмжлэгдсэн.

Сургуулийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хөгжлийн стратегийн (1) сургалт сурах орчинг олон улсын жишигт хүргэх, (2) эрдэм шинжилгээ, инновацийг олон улсын жишигт хүргэх, (3) үндэсний болон олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл боломжийг хөгжүүлэх гэсэн 3 үндсэн зорилгын хүрээнд 41 зорилт, 83 үндсэн чиглэл, 1288 үйл ажиллагаа, хүрэх үр дүнг 36 шалгуур үзүүлэлтээр тодорхойлон ажиллаж байна.

Researcher Doctor using stethoscope
Classroom

Сургуулийн хөгжлийн зорилго, зорилтын хүрээнд 16 гаруй хөтөлбөрийг үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллагаар, Бизнесийн удирдлагын 5 хөтөлбөрийг АНУ-ын ACBSP, Сувилахуй, Био-Анагаах, Анагаах ухаан, Нүүр ам судлал хөтөлбөрүүдийг ХБНГУ-ын ASIIN байгууллагаар олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлсэн.

Бидний мэндчилгээ

Ректор

Этүгэн их сургуулийн The Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)- тай хамтран зохион байгуулж буй "THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026" хуралд тавтай морилно уу!


Б. Батсэрээдэнэ

Этүгэн Их Сургуулийн Ректор, доктор, профессор

Zaheer

Бид Та бүхнийг “Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)” сэтгүүлийн тав дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд халуун дотноор урьж байна.




Захир-Уд-Дин Бабар

Профессор , Хамтран зохион байгуулагч, “THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026” Ерөнхий редактор,
Journal of Pharmaceutical Policy and Practice (JOPPP)

“ THE 5th JOPPP IMPACT MONGOLIA-2026” эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж буй эрхэм хүндэт зочид, судлаачид болон эм зүй, эрүүл мэндийн салбарын хүндэт мэргэжилтнүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, амар амгаланг тань айлтгая.




Б.Насанбаяр

доктор, дэд профессор /Этүгэн их сургуулийн Эрдэм шинжилгээ, Инновац, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Хөтөлбөрийн ерөнхий хорооны дарга/

Чухал өдрүүд Алхам 1

Илтгэлийн хураангуй хүлээн авах

 
Илтгэлийн хураангуй хүлээн авах
2026.01.01 – 2026.08.31
 
Илтгэлийн хураангуйг сонгон шалгаруулах, танилцуулах шийдвэр
2026.03 – 2026.10
 
Ирүүлсэн хураангуйг засварлах
2026.09.01 – 2026.10.01
 
Илтгэлийн эх хувилбарыг илтгэгчид илгээх
2026.09.15 – 2026.10.15
 
Илтгэлийн хураангуйг илтгэгч танилцуулахад бэлтгэх
2026.09.15 – 2026.10.15
 
Илтгэлийн хураангуйг нийтлэхэд эцэслэн бэлдэх
2026.10.15 – 2026.11.01