Хэдийгээр ихэнх улс орнууд Монгол улсад визгүй зорчих боловч аялал жуулчлалаас бусад албан шугамаар буюу “The 5th JoPPP Impact Mongolia - 2026” олон улсын хуралд оролцохоор түр ирэгч иргэн K1 ангиллын виз мэдүүлэх шаардлагатай тул дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж joppp2026@etugen.edu.mn цахим хаягт 2026 оны 10 сарын 01-ны дотор илгээнэ үү
Үүнд:
Гадаад Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
3.5 см х 4.5 см хэмжээтэй цээж зураг
Хаягийн баталгаажуулалт /Дараах сонголтоос сонгон оруулна уу/
Монгол Улсад байрлах зочид буудал, амралт, кемп, дэн буудлын захиалгын баталгаажуулалтын хуудас, төлбөр төлсөн баримт;
Орон байраар хангаж буй иргэний хувьд баталгаажуулалтын захидал, иргэний үнэмлэхийн хуулбар /гадаадын иргэний хувьд паспортын хуулбар/, захидалд, дурдагдсан хаягийн нотлох баримт бичиг /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түрээсийн гэрээ/;
Аялал жуулчлалын байгууллагаас үйлчилгээ үзүүлж байгаа бол аяллын маршрут, буудаллах болон отоглох цэгийн хаяг, байршлын мэдээллийг албан бичгээр;
Жич: Визийн хураамж оролцооны төлбөрт багтсан. Та бүхний ирүүлсэн бичиг баримтыг нэгтгэн албан журмаар Монгол Улсын Гадаадын Иргэн Харьяатын газарт виз мэдүүлэх ажлыг Этүгэн Их Сургуулийн зүгээс зохион байгуулах болно.
Визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг: https://isf.mn/en/service/visa-request/k
Асууж тодруулах зүйл байвал joppp2026@etugen.edu.mn хаягт зурвас үлдээнэ үү.