Илтгэлийн хураангуйг илгээх заавар

Оролцогчид илтгэлээ маягтын дагуу бүрдүүлэн ирүүлэх бөгөөд ирүүлсэн илтгэлийн хураангуйг редакцийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулна. Оролцогч тус бүр нэг илтгэлийн хураангуй хэвлүүлэх эрхтэй.


Хугацаа

Нэр Агуулга Эхлэх Дуусах
Илтгэлийн хураангуй хүлээн авах Илтгэлийн хураангуй хүлээн авах 2026.01.01 2026.08.31
Сонгон шалгаруулах Илтгэлийн хураангуйг сонгон шалгаруулж, тэнцсэн хураангуйг шийдэх 2026.03.01 2026.10.01
Засварлах үе шат Ирүүлсэн хураангуйг хянаж, засварлах 2026.09.01 2026.10.01
Эх хувилбар илгээх Илтгэлийн хасан хувилбарыг илтгэгчид илгээх 2026.09.15 2026.10.15
Баталгаажуулах Илтгэлийн хураангуйг илтгэгч тал баталгаажуулах 2026.09.15 2026.10.15
Нийтлэхэд бэлтгэх Илтгэлийн хураангуйг нийтлэхэд эцэслэн бэлдэх 2026.10.01 2026.10.15

Илтгэлийн хураангуйг илгээх шалгуур

Илтгэлийн хураангуй (абстракт)-д тавигдах шаардлага

  • Илтгэлийн үндсэн хэл: Англи
  • Илтгэл тавих оролцогч нь зохиогчийн овог, нэр, харьяалагдах байгууллага, улс, и-мэйл хаягийг заавал бичих.
  • Илтгэлийн хураангуйг нь хүлээн зөвшөөрөгдсөний итгэмж хуралын вэб сайтаар дамжуулан төлбөрөө төлснөөр илтгэлийн хураангуй нь бүрэн баталгаажна.
  • Үгийн тоо: 250–350 (+/- 10 үгийн хязгаартай байх боломжтой)
  • Загвар: 10 font size, Times New Roman, justified, single line spacing
  • Түлхүүр үг: Keywords (10 Font Size, bold, centered): 5 үг, фонт хэмжээ 10, таслалаар тусгаарласан байх, margin 1 инч байх.
  • Structured илтгэлийн хураангуй нь зорилго, аргачлал, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдсэн байх. 
  • Зорилго нь судалгааны үндэслэлээс ишлэн тодорхой зорилго илэрхийлсэн байх. 
  • Аргачлал нь судалгааны загвар ба аргачлалыг товчоор дүгнэсэн байх. 
  • Үр дүн ба хэлэлцүүлэгт гол ололтуудыг онцолж, дүгнэлт хэсэгт  үр нөлөөгүй дүгнэлтээ давхар тусгах.

Илтгэлийн хураангуйг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт

Оролцогчид илтгэлээ маягтын дагуу бүрдүүлэн ирүүлэх бөгөөд ирүүлсэн илтгэлийн хураангуйг редакцийн зөвлөл хэлэлцэн баталгаажуулна. Оролцогч тус бүр нэг илтгэлийн хураангуй хэвлүүлэх эрхтэй. (Дэлгэрэнгүй үзэх)

Илтгэлийн хураангуйг хэвлүүлэх

Хэвлүүлэх сэтгүүл:

  • Баталгаагдсан илтгэлийн хураангуйг 2023 онд CiteScore-ын 4.7, IF 3.3-тэй Journal of Pharmaceutical Policy and Practice (JoPPP) сэтгүүлтэй хамтран ажилладаг Taylor & Francis сэтгүүлд хэвлүүлнэ.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.tandfonline.com/journals/jppp20 хаягаар авна уу.
Хэвлүүлэх зөвшөөрөл:
  • Илтгэлийн хураангуйг баталгаажсан тохиолдолд JoPPP сэтгүүлд хэвлүүлэх зөвшөөрөл олгосон байгаагаа илэрхийлсэн бичиг баримтыг зохиогч илгээж өгөх үүрэгтэй.
Хэвлүүлэх журам:
  • Эрдэм шинжилгээний хуралд бүртгүүлж, оролцсон төлбөрөө төлсөн зохиогч нэг илтгэлийн хураангуйг сэтгүүлд хэвлүүлэх зардал төлбөрт багтсан.
  • Илтгэлийн хураангуй нэмэлтээр ирүүлэх бүрд 50 USD хураамж төлнө.
Илтгэл тавих:
  • Илтгэлийн хураангуйн агуулгыг салбар хуралдаан дээр илтгэх эсэх сонголтыг мэргэжлийн хороо тусгагдсан дүрмийн дагуу оролцогчдоос хийнэ.
  • Салбар хуралдаанд дараа илтгэл тавих хүсэлтүүдийг илтгэлийн хураангуйг сонгон шалгаруулах ажлын хөтөлбөр, илтгэл хариуцсан баг зохион байгуулна.
  • Илтгэл тавих шалгаруулалтын тэнцсэн оролцогчдод 2026.10.15-с өмнө албан ёсоор мэдэгдэнэ.

Илтгэл тавих материалын шаардлага:

  • Илтгэх хугацаа: 15 минут /асуулт хариулт 15 минут/
  • Илтгэх хэл: Англи хэл
  • Файлын формат: PowerPoint (.pptx, .ppt, .pptm)
  • Нээлтийн слайд: Илтгэлийн гарчиг, илтгэгчийн нэр, байгууллага, огноо заавал байх
  • Слайдын тоо: 15 хүртэл
  • Агуулгын логик: Стандарт академик бүтэцтэй байх
  • Фонт, өнгө, загвар: Фонтын хэмжээ 20+ pt; цайвар фон дээр тод харагдахуйц өнгөөр илэрхийлэх
  • Техникийн шаардлага: Дэлгэц, Windows үйлдлийн системтэй компьютер дээр илтгэх материалын PPT-г нэгдсэн байдлаар хадгалан бэлдсэн байх
  • Файлыг хадгалан ирүүлэх заавар: Бүртгэлийн код + илтгэгчийн нэр + илтгэлийн сэдэв